Ардын зураач Ш.Чимэддоржийн тухайбаримтат кино үзэгчдэд хүрнэ

Arslan.mn

Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолтШ.Чимэддоржийн уран бүтээл, амьдралын философи, дотоод ертөнцийг өгүүлсэн баримтат кино үзэгчдийнхүртээл болоход бэлэн болжээ.

Тус кино нь зураачийн уран бүтээлийн замнал, ахуй орчин, өдөр тутмын энгийн агшнууд дундах гүн утга, урлагийн үнэцэнийг баримтат киноны хэлээр илэрхийлсэн бүтээл юм.

Тэр дундаа уран бүтээлч ба бүтээлийн хооронд орших үлүзэгдэх холбоо, дүрслэх урлагийн хэлээр түүх, уярал, зориг, хайрыг хэрхэн өгүүлж болдгийг уг киногоор дамжууланхаруулахыг зорьжээ. Мөн ирээдүйн уран бүтээлчдэд үлгэрдуурайл болохын зэрэгцээ дүрслэх урлагийн түүхийн чухаляриаг үлдээн өгүүлж буйгаараа онцлог юм.

Монголын дүрслэх урлагийн анхдагч байгууллага болохМонголын Урчуудын эвлэлийн олон арван жилийн түүхэндуран бүтээлчдийн чанартай архивын материал хомс, бүрэнхэмжээний баримтат кино цөөн хийгдэж ирснийг уранбүтээлчид олж харсан нь энэхүү бүтээлийг хийх нэгэншалтгаан болсон байна. Тиймээс Монголын дүрслэхурлагийн сор болсон уран бүтээлчдийн өвийг баримтжууланүлдээж, олон нийтэд таниулах зорилгоор уг киног бүтээжээ.

Баримтат киноны найруулагчаар Х.Бөхтулга, зохиолчоорТ.Есөн-Эрдэнэ, сэтгүүлчээр Ц.Түмэнжаргал нар ажилласанбайна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57982