
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 12 дугаар сарын 21-25-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Булган-Эрдэнэ: Ч:38 (ХМК-Хайлаастын шинэ эцэс) чиглэлд явж байгаа “Сутайнбуянт” ХХК-ийн 5-253 гарааш дугаартай автобусны жолооч У.Ганбат хөл муутай ээжийг маань автобуснаас буухад нь тусалсанд чин сэтгэлээсээ баярлалаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Мөнх-эрдэнэ: Нийтийн тээврийн автобуснууд маш дулаахан, цэвэрхэн, тухтай болжээ. Баяртай байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Жавхлан: Ч:22Өв(Шадивлан- Тээврийн товчоо) чиглэлд явж байгаа 25-021 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Гэнэт буцаж эргэж осол гаргах шахлаа.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 25-021 гарааш дугаартай автобусны камерын бичлэг үзэхэд автобус буцаж эргэж байхад суудлын автомашин тулж ирээд жолооч нь хэрэлдсэн. Суудлын автомашины жолоочийн буруутай үйлдэл.
Иргэний гомдол: Монгени автобусны буудлаас суусан хүмүүс рүү тасралтгүй 10-аад удаа хараалын үг хэлж орилсон. Тэр хүмүүс автобусны карма руу орж зогссон гээд тэгж уурлаж байсан. Хэчнээн тэр хүмүүсийн буруу ч гэсэн ийм аймар харилцааны доголдолтой жолоочоос болж зүв зүгээр өглөө ажилдаа явж байгаа бүх хүнийг тавгүйтүүлсэн.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-055 гарааш дугаартай автобусны камерын бичлэг үзэхэд зөрчил илрээгүй.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ундрал: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС) чиглэлд явж байгаа 1-171 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Зогсоол дээр байгаа хүнээ дутуу хагас аваад хүмүүс шаардлага тавихаар хүлээж авахгүй хараал хэлж байна.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд Баянмонгол хорооллын зүүн буудалд 9:42 цагт хүмүүсээ бүгдийг нь буулгасан. Камерын бичлэгийн дуу ажиллахгүй тул хараал хэлж байгаа нь сонсогдохгүй.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Туяажаргал: Ч:2 (Шархадны эцэс- 3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байгаа 1-119 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Хүүхдээ автобусанд оруулаад картыг нь дарах хооронд буу буу гээд хөөж буулгаад асран хамгаалж яваа хүнийг аваад явсан. Шаардлага тавьсан хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд хүн буулгаж хүнийг доромжилсон зөрчил гаргаагүй байна. Мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Одонцэцэг: Дарь-Эхийн хуучин эцсээс 01-157 гарааш дугаартай автобусанд суусан. Жолооч утсаар ярьж явж байгаад гэнэт тоормослож, би арагшаа савж унасан. Мөн хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Камерын бичлэгийг үзэхэд нэг настай эмэгтэй автобус хөдлөхөд хойшоо налж тавцан дээр суусан байна. Жолооч чихэвчээр утсаар ярьсан. Настай эмэгтэй намайг тоормослож унагаасан гэж хэрэлдсэн.





































