
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Болор” гэдэг газар /айраг сумын төвөөс баруун хойд зүгт 27 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага 12.30-ны өдрийн 05:49 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчид очиход мах тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Volvo FH12” загварын зүтгүүрийн чиргүүл шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан байна.





































