Энэ он гарсаар манай улсад 851931 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад таван хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин арванхоёрдугаар сард 43946 жуулчин зорин ирсний 15604 нь БНХАУ-ын, 13260 нь ОХУ-ын, 2905 нь БНСУ-ын иргэд байна.
Жуулчдын тоо ийн өссөн нь аялал жуулчлалын зах зээл сэргэсэн, олон улс дахь сурталчилгаа үр дүнгээ өгч, нислэгийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.
Улирлаар нь авч үзвэл, долоо, наймдугаар сард хамгийн олон жуулчин хүлээн авчээ.
ФОТО

















