
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
МАН-ын бүлгээс Ёс зүйн дэд хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн нэрийг дэвшүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо ДЭМЖЛЭЭ. Ингэснээр Б.Баярбаатарыг Ёс зүйн дэд хорооны даргаас чөлөөлж, оронд нь Б.Хэрлэнг томиллоо.
Тэгвэл Ёс зүйн дэд хорооны шинэ дарга, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮47 сая
Гэр бүлийн орлого: ₮9 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮550 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮76 сая /Toyota, RAV 4, Volkswagen, Touareg, Nissan, Vanette маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-2, Өмчлөх-379м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: ₮2 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮3 сая гэж мэдүүлжээ.





































