Ёс зүйн дэд хорооны шинэ дарга Б.Хэрлэн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮25 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

МАН-ын бүлгээс Ёс зүйн дэд хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн нэрийг дэвшүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо ДЭМЖЛЭЭ. Ингэснээр Б.Баярбаатарыг Ёс зүйн дэд хорооны даргаас чөлөөлж, оронд нь Б.Хэрлэнг томиллоо.

Тэгвэл Ёс зүйн дэд хорооны шинэ дарга, УИХ-ын гишүүн  Б.Хэрлэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: 47 сая
Гэр бүлийн орлого: 9 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮550 сая  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮76 сая  /Toyota, RAV 4, Volkswagen, Touareg, Nissan, Vanette  маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-2, Өмчлөх-379м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: 2 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮3 сая гэж мэдүүлжээ.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57993