
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад очиж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Тээврийн прокурорын газарт ажиллав.
Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл байгууллагын үйл ажиллагаа болон 2025 оны ажлын үр дүнг танилцуулав. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд бүрэн биелснийг онцлоод энэ онд “Хотын соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийслэл хотын хэмжээнд эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол 15 хувиар, хүн гэмтсэн осол 7.0 хувир, хүүхэд өртөж хохирсон осол 21,6 хувиар бууруулсан гэлээ.
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослыг 2025 онд 15 бууруулсан сайн үр дүнтэй ажилласанд баяр хүргээд ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг бууруулахад онцгой анхаарах ёстойг сануулав. Мөн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, скүүтер, сурроны асуудлыг цэгцлэхэд санаачилгатай ажиллах хэрэгтэй. 2025 онд хэрэгжүүлсэн “Хотын соёл” хөтөлбөрөө далайцтай үргэлжлүүлж замын хөдөлгөөний соёлыг түгээх, сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг дурдлаа.
Мөн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгаа хангахад Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл анхаарч ажиллахаа илэрхийллээ.








































