
Засгийн газар өнөөдөр /2025.12.21/ ээлжит хуралдаанаа 08:00 цагт эхлүүлсэн бөгөөд дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
- Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,
- Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагаас санаачлан боловсруулсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Визийн шаардлагаас чөлөөлөх тухай/ Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол/
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Олон улсын инженерийн сургууль байгуулах тухай Засгийн газрын тогтоол,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Музей өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын аялал жуулчлалын бүс тогтоож, хилийн заагийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Бусад асуудал зэрэг багтжээ.





































