Д.Ганбат: Манай шүүх 40 тэрбумыг идээд алга болсон нөхөрт 40 саяын торгууль өгөөд, шүүхийн гадаа нь тэврэлдээд зогсож байх...

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шүүхийн хууль, дүрэм, журам засах зүйл их байна. Өмнөхөн шүүгч бус гишүүдээс очсон хүмүүс дарга дагаад яваад өгч байсан. Нөгөө талдаа манай шүүх 40 тэрбумыг идээд алга болсон нөхөрт 40.0 саяын торгууль өгөөд явуулахад нөгөө нөхдүүд нь шүүхийн гадаа нь тэврэлдээд зогсож байх. Ийм байдлыг харсан ямар ч иргэн бухимдаж таарна. Одоо цагт хуулийн хонгилыг ШЕЗ-өөр дамжуулаад угсарч байна уу гэсэн хардлага байна. Өөр нэг жишээ ҮАБ Зөвлөл шүүгч нарыг халчхаад буцааж томилдоггүй зэрэг асуудал байна. Шүүх бол маш өндөр хариуцлагатай ажил хийдэг байгууллага бөгөөд хууль зүйн өндөр мэдлэгтэй хүмүүс байх ёстой. УИХ-ын гишүүд эдгээр хүмүүсээс ёс суртахуун нэхээд байдаг. Томилгоонд орж байгаа бид бүхэн бас өөрсдөөсөө нэхэх ёстой шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58005