“Эрдэнэс Таванттолгой“ ХК-ийн 2025 оны ОНЦЛОХ АЖИЛ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Цанхийн баруун уурхайн хойд хэсэг буюу хоёрдугаар талбайд олборлолт хийж эхэллээ. Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайг эхлүүлснээр нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэж, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэв.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 05 сарын 14-ний өдөр эхлүүлсэн. Тус төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах юм.

Төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн, Нүүсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүргэх боломжтой болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 09 сарын 27-ны өдөр “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг анх удаа зохион байгуулж харилцагч, худалдан авагчдад ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ танилцуулав.

“Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээний үеэр Цанхийн баруун уухайгаас олборлосон сайн чанарын 1/3 нүүрсийг харилцагч, худалдан авагчдад танилцуулав. Тус бүтээгдэхүүн нь хамгийн бага үнслэгтэй өндөр чанартай 1/3 коксжих нүүрс гэдгээрээ онцлогтой.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлуулав.

ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай хэлэлдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлүүлсэн.

Тус боомт нь Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 27.5 сая тонн нүүрс борлуулж 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллахаар байна. Биржийн арилжааг тогтмол явуулж 2025 онд 151 удаагийн арилжаагаар 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 12.6 сая тонн нүүрс борлууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Ганцмод, Ханги мандал боомтоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний экспорт 28.9 сая тоннд хүрэхээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр компани байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн өдрийн ачилтын түүхэн амжилтыг 1170 тээврийн хэрэгсэлд 159,029.95 тонн болгон шинэчлэн тогтоов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан. 2025 онд нийт 1.6 сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжуулав.

Нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 96 хувь дахин ашиглах технологитой, тоосжилтгүй, байгаль орчинд ээлтэй, хамгийн орчин үеийн технологитой үйлдвэр гэдгээрээ онцлогтой.

2025 онд Улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ. Улсын төсвийн орлогын 6 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрдүүлж байна.

ААНОАТ 730.6 тэрбум төгрөг
АМНАТ 717.4 тэрбум төгрөг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Өмнөговь аймгийн боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, орон нутгийн хөгжил, жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа болон салбарын бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор орон нутгийн хөгжлийн санд 3.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэв.

Монгол Улсын Засгийн газраас 2025.07.09-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоов. Онцгой дэглэмийн хугацаанд БЭТ-ийн баг борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлэв.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жил, “Эрдэнэс Тавантолгой”ХК байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” сэдэвт марк нээлт хийв.

Хархорум хотын 2025 оны экологийн төлөвлөгөөнд 1,1 сая ширхэг мод тарихаар тусгасан. Мод тарих ажлын 30 хувь буюу 300 мянган ширхэг модыг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран тарилаа.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58011