16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусч, энэ долоо хоногт шүүхэд шилжжээ.
Ингэхдээ хохирогчоор татаад байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарын дөрвөн хүнд холбогдох хэрэг прокурорын байгууллагаас шилжиж ирсэн" гэж мэдээлжээ.
Харин шүүх хурлын тов одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд удахгүй гарах аж.
ФОТО

















