Apple-ийн шинэ бүтээгдэхүүн супер хар дарсан зүүд болов

Шинэ IPhone X  компаниа дампууруулж ч мэдэхээр байна. Хэвлэлүүдээр тус гар утсыг Apple-ийн сэрүүн үеийн хар дарсан зүүд хэмээн нэрлэжээ.

“Business Insider”-т бичсэнээр Apple компанийн шинэ аппарат гаднаа гял цал, ганган чамин харагдаж буй ч хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэнэ. Тус корпораци сүүлийн хэдэн жилд Iphone-д гол найдлагаа тавьж буй бөгөөд компанийн орлого энэ загвараас л шалтгаалж байна. Өмнө нь тус компани жилд нэг л загвар гаргадаг байсан бол энэ онд гурван шинэ төхөөрөмж бэлтгэж гаргажээ.

Гэвч энэ шийдвэр нь ухаалаг гар утасных нь чанарт таагүйгээр нөлөөлөв бололтой. Шинжээчдийн тооцоолсноор IPhone X-ийн эрэлт огцом унах аж. Хэрвээ энэ зүйл бодитоор хэрэгжвэл компанийн орлогын 60-70 хувь нь I Phone-оос шалтгаалдгийн хувьд тун таагүй асуудал өрнөх юм. “Business Insider”-т бичсэнээр тус корпораци уналтад орох хоёр хувилбар байгаа гэнэ. Эхнийх нь бүтээгдэхүүн худалдан авагчдын сонирхлыг татахгүй, эрэлт ганхах бол хоёр дахь нь Apple компани хэчнээн чадвартай байсан ч эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байх явдал юм. Шинжээчдийн хувьд хоёр дахь хувилбар нь илүү үнэнд ойр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдын хувьд шинэ бүтээгдэхүүнийг амжилтгүй гаргаж ирэх нь санхүүгийн хувьд томоохон цохилт авч ирэх муу хар дарсан зүүд болох төлөвтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
3
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5803