Энэ 7 хоногт Монгол Улсад

2026 оны нэгдүгээр сарын 5-11-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

1 дүгээр сарын 5-нд: "Оллоо апплейкшн"-ын танилцуулга уулзалт "News cafe"-д болно.

1 дүгээр сарын 5-нд: “Түшдийн рашаан” бясалгал, урлал, халуун рашаант амралтын газрын “2026 өвлийн үзэсгэлэн”-гийн нээлт Монголын театрын музейд болно.

1 дүгээр сарын 7-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 7-нд: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, адуучин залуусын авхаалж самбааг сорих зорилгоор сумын аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнийг зохион байгуулна. 

1 дүгээр сарын 8-11-нд: Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд болно.

1 дүгээр сарын 10-нд: “Талх-Чихэрийн хэвийн боовны баяр”, Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

1 дүгээр сарын 11-нд: Дархан-Уул аймгийн 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар 1 дүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58040