УИХ-ын чуулганы 2025 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалайг томилсон байна.
Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр суралцаж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан нэгэн.
Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутаг аж..
Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Даваадалайн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮60 сая
Гэр бүлийн орлого: ₮54 сая
Орон сууц барилга байгууламж: ₮980 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Суудлын жижиг машин,Toyota, Camry/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Эзэмших-700м2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮8 сая
Хадгаламж: ₮260 сая, Бэлэн мөнгө: ₮243 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮443 сая гэж мэдүүлжээ.


















