“Рио-2016” олимпын аварга жүдоч Машү Бакер Монголд ирлээ

Arslan.mn

Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Увс аймгийн жүдогоор хичээллэж буй хүүхэд, багачуудад зориулсан сургалт, дадлагад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Тэрбээр Монгол Улсын дархан аварга жүдо бөхийн ОУХМ, МУГТ Н.Батсуурийн урилгаар ирж байгаа бөгөөд Монголын жүдо бөхийн холбоотой хамтран сургалтын үеэр олимп, дэлхийн дэвжээнээс хуримтлуулсан үнэтэй туршлага, техник, барилдааны ухаанаасаа хуваалцан, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү сургалт нь орон нутгийн жүдоч хүүхэд, залуусын ур чадварыг ахиулах, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58053