Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд гэр бүлийн маргааны улмаас 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн НОЦТОЙ хэрэг гарчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр охины хамт амиа алдсан 30 настай эмэгтэй 8 сартай ЖИРЭМСЭН байсан гэх бөгөөд  хажуугийн хөрш нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа аж.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58055