ШИНЭ намын дарга асан Ж.Батзанданг БЭТ-ийн ажлаас нь чөлөөлжээ.
Түүнийг Засгийн Газрын 2025 оны 2-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилж байв.
Тэгвэл БЭТ-ийн ажлаас нь чөлөөлөгдсөн Ж.Батзандангийн 2021 онд Элчингийн зөвлөх байх үеийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮84 сая
Гэр бүлийн орлого: ₮194 сая
Орон сууц барилга байгууламж: ₮300 сая /Амины орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Суудлын жижиг машин,Toyota, Camry/
Мал аж ахуй: ₮1 тэрбум /Үхэр-20, Хурдан удмын адуу-200/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮107 сая
Хадгаламж: ₮19 сая
Авлага: ₮0 сая
Зээл:₮0 сая гэж мэдүүлжээ.

















