
АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “Би гэм буруугүй. Би шударга хүн, өөрийгөө одоо ч улс орныхоо ерөнхийлөгч гэж үзэж байна. Би “цэргийн олзлогдогч” гэжээ.
Венесуэлийн удирдагч асан болон түүний эхнэр шүүх хуралдаанд шоронгийн хувцастай, орчуулгын чихэвч зүүж оролцсон бөгөөд гартаа гавгүй ч хөлдөө дөнгө зүүсэн байжээ.
Флорес шүүх хурлын үеэр өөрийгөө Венесуэлийн тэргүүн хатагтай хэмээн танилцуулж, мөн адил гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.
Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх юм.








































