Нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харьцаж, хөлгийн эд ангийг эвдсэн зорчигч ₮17 саяын хохирлыг төлжээ

Arslan.mn

2025 оны 7 дугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн үед онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харьцаж улмаар нислэгийн үйл ажиллагаанд саад учруулан, агаарын хөлгийн эд хөрөнгийг гэмтээж, хохирол учруулсан хэрэг гарчээ.

Уг иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, уг хэргийг үйлдсэн Х.А-д Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 /Нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Улмаар Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг  хэлэлцээд гэмт хэргийн улмаас учирсан 17.841.400 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан, мөн  5 сарын хугацаагаар оршин суух газар болох дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58070