НДС-аас 2025 оны 10, 11, 12 дугаар сард олгоогүй тэтгэмжүүдийг энэ 7 хоногт багтааж өгөхөөр болжээ

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн дарга нарт 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шимтгэлийн орлогын төлөвлөгөөг оны эхнээс жигд ханган биелүүлэх, шимтгэлийн өрийг барагдуулахад онцгой анхаарч ажиллах чиглэл, зөвлөмж, мэдээлэл өглөө.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газруудад ажилгүйдлийн даатгалын санд 45.0 тэрбум төгрөгийн, тэтгэмжийн даатгалын санд 39.0 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус олгосонтой холбогдуулан 2025 оны 10, 11, 12 сарын олгоогүй 14996 даатгуулагчийн ажилгүйдлийн, түүнчлэн жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг энэ 7 хоногт багтаан нөхөн бүрэн олгох чиглэл өгөв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58072