Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, томуугийн өвчлөлтэй давхцан тархаж байна

Arslan.mn

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбогдуулан дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурал боллоо.

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний 24 цагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөж, томуугийн өвчлөлтэй давхцан тархаж байгаа нь товлолын вакцинд хараахан хамрагдаагүй бага насны хүүхдүүд халдвар авч, хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үүнтэй холбогдуулан:

  • Товлолт вакцины нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах;
  • 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх;
  • Эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх мэдээлэл, сурталчилгааг хийх зөвлөмжийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хүргүүллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан халдварын тархалт өндөр байгаа 10-14 насны хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах бэлтгэлийг хангах, амьсгалын замын халдварын шалтгаанаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн ялган оношилгоог сайжруулах, улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын тандалтыг нарийвчлан хийх, хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлэх, иргэдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл түгээх ажлыг идэвхжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэнд хандан уриалахад хайрт үрсээ вакцинаар дархлаажуулж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58076