
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа АН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Үе дамжсан бизнестэй тэрбээр УИХ дахь тэрбумтан гишүүдийн тоонд ордог байна. Уяачид Д.Батбаярыг анддаггүй нь аав Б.Далайтай нь холбоотой гэдэг. Эцэг нь Монгол Улсын тод манлай уяач цолтой бөгөөд бас үе дамжсан уяач гэдэг.
Сонгуульд нэр дэвшихдээ “Үр ашигтай үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэж, хараат бус эдийн засгийн орчин бүрдүүлэх”-ийн төлөө ажиллахыг мөрийн хөтөлбөртөө тусгаж явсан түүний хувьд төрийн ордонд түшээгээр сууснаасаа хойш төр түмнийхээ төлөө ажиллахаас илүүтэй төрийн шагналаас буцаагүй, шагнуулж яваа нэгэн. Тэгэхийн учир нь саяхан гэхэд Монгол Улсын алдарт уяач гэх цол тэмдгээр шагнуудлсан байдаг.
Тиймдээ ч улс төрийн хүрээнд "битүү морь" нэрлэгдэж буй.
Тэрээр, УИХ-ын гишүүн болсноор түүний орлого 433 сая төгрөгөөс 980 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮980 сая
Гэр бүлийн орлого:₮119 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,9 тэрбум /Орон сууц-2, Авто зогсоол-7/
Тээврийн хэрэгсэл: ₮327 сая / Kia Sportage Crossover, Toyota SAI, Toyota Land Cruiser 200, Hummer, H1 маркийн нийт 4 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮8,8 тэрбум /Адуу-132/
Газар: ₮646 сая /Ашиглах-3га-1, Эзэмших-236м2-1, Эзэмших-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮936 сая
Хадгаламж: ₮59 сая
Авлага: ₮798 сая
Зээл: ₮0сая гэж мэдүүлжээ.





































