
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
2. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
4. Ой тэмдэглэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Их Монгол Улсын 820 жилийн ой),
5. Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам),
6. Бусад асуудал.
Танилцуулах асуудлууд:
1. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийнэ,
2. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар (Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын 2025 оны 1арванхоёрдугаар сарын 12-ны 114 дүгээр тогтоол)
3. Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар
4. Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар
5. Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан талаар
6. Бусад асуудал





































