Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяад холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорт хянаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нээхдээ хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь “Өмнөх өдрийн ирцийн бүртгэлд үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэхээр мэдэгдэж”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, хууль зөрчсөн энэ үйлдлүүдийг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргахыг хүссэн юм.

















