Жирэмсэн эмэгтэй,4 настай охиныг хөнөөсөн М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож, 1 сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ

Жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охиныг хөнөөсөн М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож, нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Тодруулбал, Б.М (30 настай), С.А (4 настай) нар энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд бусдад хутгалуулж нас барсан. Мөн С.А (2 настай) мэсэнд зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн М.Б-г нэгдүгээр сарын 4-ний өдрийн шөнийн 23:10 цагаас эхлэн сэжигтнээр баривчилжээ.

Харин “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г цагдан хорих саналыг нэгдүгээр сарын 5-ны өдөр прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна.

Шүүхээс яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан яллагдагч М.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58084