
Хэвтрийн, асаргаанд байдаг иргэн бүртгэлийн байгууллагад дамнуурга дээр очиж хурууны хээгээ бүртгүүлж буй үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийг бухимдуулж байна. Үүссэн асуудалд УБЕГ уучлал гуйх, технологийн боломж, шийдлийг ашиглаж төрийн үйлчилгээг аль болох төвөг багатай, чирэгдэлгүй үзүүлэх тал дээр санаачилга гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар санууллаа.





































