
Улаангом-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт зорчиж байсан 29 настай жирэмсэн эмэгтэй амаржиж 3.2 кг охинтой болжээ.
44 зорчигчтой автобус замын хажуу руу зогсож жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авсан байна.
Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авчээ. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх охин хоёрыг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.





































