Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас 2 иргэн угаартаж, амь насаа алджээ

Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас 2 иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “2 хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартсан байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58089