
Капитал банк болон Чингис хаан банканд байршуулаад алдсан нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүллээ.
Өнгөрсөн хугацаанд хоёр банкнаас авлагыг төлүүлэх ажлын хүрээнд хууль, хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажилласнаар 66.5 тэрбум төгрөгийг төлүүлээд байна гэж НДЕГ-аас мэдээллээ.







































