
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 12-р ангийн хүүхдийн гуянд танихгүй хүүхэд хутгалсан гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг тодруулахад, 12-р ангийн хүүхэд гэртээ харих замд өсвөр насны хүүхэд биеийн доод хэсэгт хутгалаад, зугтаасныг Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн шалгаж байна.
Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжийг сайжруулан шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.





































