Ч.Хишигдалай: Бид хүссэн хүсээгүй “Евро-5“ стандартын АИ92 бензин рүү шилжинэ

АҮЭБЯ-аас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар 35 мянган тонн АИ 92 бензин, 39896 тонн дизелийн түлш хилээр орж ирсэн байгаа. Улаанбаатаар хот болон хөдөө орон нутагт экспортын хангамж, нийлүүлэлт хэвийн түвшинд хүрсэн. Манайх хэрэглэгч улс. Тийм учраас гэрээ хэлэлцээгээ дээд түвшинд хийж ойлголцсон учраас экспорт хэвийн түвшинд хийгдэж байгаа гэв.

Энэ үеэр АҮЭБЯ-ны Газрын тосны газрын дарга Ч.Хишигдалай “Нийслэлийн шийдвэр, агаар, орчны бохирдлыг бууруулах бүсийн дагуу евро 5 стандартын АИ-92 бүтээгдэхүүнд шилжинэ. Энэ бол зөвхөн үнэтэй холбоотой асуудал биш. Дэлхий нийтийн чиг хандлага, хүрээлэн буй орчны бүрэн бүтэн байдлын асуудал. Нийслэл хотын хувьд 2026 онд шилжинэ гээд Байгаль, орчин уур амьсгалын сайдтай хамтран захирамж гаргасан үүнийгээ хэрэгжүүлээд явна. Үнийн хувьд литр тутамдаа 450-500 төгрөгийн зөрүүтэй. Энэ нь дээш доошоо хэлбэлзэнэ” гэв.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58105