ГИХГ-аас иргэдийн мэдээлэл байсан 8 нөүтбүүк АЛДАГДЖЭЭ

Arslan.mn

Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-т иргэдийн мэдээлэл байсан найман ширхэг нөүтбүүк алдагдаж, тус хэргийг олон нийтээс нууж, мэдээлэл задруулахгүй байхаар хав дарсан байжээ.

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, " Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Тодруулбал, тус хэрэг өнгөрсөн сард болсон бөгөөд тус газрын IT хариуцсан ажилтан "Хулгайд алдсан" гэж мэдүүлээд байгаа аж.

Хамгийн ноцтой нь , нөүтбүүк хулгайлсан этгээд дээрх эд зүйлсийг барьцаалан зээлдүүдэх газарт өгсөн гэх ч мэдээлэл бий.

Тус газрын даргаар Н.Ууганбаяр ажилладаг бөгөөд 2020 оны наймдугаар сард томилогдсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58106