Хар тамхи, мансууралтай тэмцэх чиглэлээр гадаад хяналт шалгалтыг сайжруулна

Arslan.mn

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах бодлого чиглэл, хамтран болон дангаар хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, зөвлөмж боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад уламжлах, хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд өнөөдөр /2026.01.08/ хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

 Тус хэлэлцүүлгийг Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд нар нээж үг хэлсэн юм.

Arslan.mn

 Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Хуулийн бодлогын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Нийслэлийн прокурорын газар, Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Ингэснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд үр дүнтэй хяналт тавьж, байгууллагуудын хоорондын уялдаа холбоонд тулгуурлан дотоод, гадаад хяналт шалгалтыг сайжруулснаар нийгэмд учруулах сөрөг нөлөөг бууруулах боломж бүрдэх юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58109