П.Очбадрах: Жирэмсэн эмэгтэй болон 4 настай охины хэрэгт холбогдуулан иргэн Б-г 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон байгаа

Arslan.mn

Энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга  П.Очбадрах "Нэгдүгээр сарын 4-ний өглөө 7:55-10:52 цагийн хооронд 30 настай жирэмсэн М, охин 4 настай А нар амиа алдсан, 3 настай А-гийн гар сарвуу хутгалуулсан. Охин эмнэлэгт гурван удаа хагалгаанд орсон, биеийн байдал тааруу байна.

Жирэмсэн эмэгтэй болон 4 настай охины хэрэгт холбогдуулан иргэн Б-г 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон байгаа." гэв.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Энэ хэргийг хамтарсан ажлын хэсэг гарч хэргийг шалгаж байгаа. СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой этгээд ямар үндэслэлээр сул чөлөөтэй явсныг шалгаж тогтоох ёстой. Өнөөдрийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авсан 250 гаруй иргэн байна. Шүүхийн албадлагын арга хэмжээ авхуулан эмчилгээнд хамрагдсан 40 гаруй иргэн байна. Энэ арга хэмжээнд хамрагдсан иргэдийн дэглэм арга хэмжээг өөрчилж, хэрэг хүлээх чадваргүй иргэдийг ахиж ийм хэрэг явдал гарахаас сэргийлэх тал дээр анхаарч ажиллана. Энэ төрлийн хэргийн эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58114