
Шүүхийн шийдвэрээр Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104.2 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 46.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээ аваад байна.
Үүнээс 15.1 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хөрөнгөөр, 31.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 88 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн авснаас 12.0 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ.
Худалдан борлуулагдаагүй үлдсэн хөрөнгүүдийг борлуулахаар нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж байна. Нээлттэй дуудлагын худалдааны зарыг тухай бүр "Монголын мэдээ" сонин болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас, фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх болно.
Нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах хөрөнгийн мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138 утсаар холбогдон лавлаарай.







































