Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар Ш.Сүхтулга томилогдлоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайханаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр, цагдаагийн дэд хурандаа Ш.Сүхтулга нарын ажлыг хүлээлцүүллээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нар Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан шинээр томилогдсон дарга болон бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр нь Архангай аймгийн Цагдаагийн газрын даргаар шилжин томилогдож байна.

Arslan.mn

Цагдаагийн дэд хурандаа Ш.Сүхтулга нь анх Ховд аймгийн Цагдаагийн газарт 2008 онд хэрэг бүртгэгчээр ажлын гараагаа эхэлж, 2017-2025 онд тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58121