
Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээний хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди Монгол Улсын хошой аварга боллоо.
М.Даваабандийн хувьд, сонгомол бөхийн ДАШТ-ээс ялалт авчирсан анхны монгол тамирчин билээ. Хөнгөн жинд финалдсан "Цаст тайга" клубийн бөх М.Сумьяабазар УАШТ-ээс хошой мөнгөн медальтан боллоо.
Энэ жингийн хүрэл медалийг "Хангарди" клубийн тамирчин М.Мөнх-Оргил гардсан.





































