
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Батцэцэг: БЛЮБУС ХХК-ийн Ч:73 (ТЭЦ4- Зунжин худалдааны төв) чиглэлийн 4-058 гарааш дугаартай автобусны жолооч Эрхэмбаяр нь иргэдтэй маш уриалгахан харьцаж, автобус нь хоггүй цэвэрхэн байсан. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Пүрэвдулам: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын Ч:42 (Зайсан-Нарны гүүр-Сүлжмэл) чиглэлийн 2-097 гарааш дугаартай автобусны жолооч Э.Баярмагнай зорчигч нартайгаа сайхан харьцаж байгаад нь маш их баярлалаа.
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн П.Оюунчимэг: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр маш сайхан зан харьцаатай, анх удаа ийм харилцааны соёлтой жолоочтой таарлаа.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ч.Бүрэнжаргал: Ч:6 (65-р дэлгүүр-10-р хороолол) чиглэлийн 13-189 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Ж.Д-д ЗТХ-ийн 14.6 9 зааснаар арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн О.Амарбаясгалан: Ч:23 (Зүрх Уул-Ард кино театр) чиглэлийн 1-027 гарааш дугаартай автобусны жолооч Цагаан байр зогсоол дээр бүх зорчигчоо буулгасан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Ж.Г-д ЗТХ-ийн 14.6 9 зааснаар арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн А.Цэрэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-136 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 17:37 цагт 5-шар автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч С.Ч-д ЗТХ-ийн 14.6 9 зааснаар арга хэмжээ тооцлоо.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Э.Дөлгөөн: Ч:21Б (Вокзал-Автобус бааз) чиглэлийн 3-014 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Ж-д ЗТХ-ийн 14.6 9 зааснаар арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баяраа: Ч:49 (34-р байр-Дүнжингарав ХТ) чиглэлийн 5-253 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Э.У-д ЗТХ-ийн 14.6 9 зааснаар арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Эрхэмбаяр: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 25-099 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Б-г сургалтад хамруулахаар болов.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар эсхүл https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан иргэн Та санал, гомдол, талархал илгээх боломжтой байна.





































