Э.Халиунболд “Ралли-2“ ангилалдаа эхний тавд бичигдэж эхэллээ

Arslan.mn

Саудын Араб улсад болж буй “Дакар ралли-2026” уралдааны зургаа дахь гараа өнөөдөр болно. Манай тамирчид мотоциклийн төрөлд амжилттай уралдаж, “Дакар ралли” уралдааны хамгийн хэцүү үе болох марафон гарааны дараа байрлалаа хадгалж чадлаа. Хоёр өдөр дамнасан энэ уралдааны дараа олон тамирчин тэмцээнээс хасагджээ. Марафон нь хоёр гараанаас бүрдэж, нийт 1000 орчим км замыг тамирчид туулсан бөгөөд хээрээр хоноглосноороо онцлогтой.

Гавьяат тамирчин Э.Халиунболд нийлбэр дүнгээр 11-р байр, “Ралли-2” ангилалд тавдугаар байр эзэллээ. Тэрээр дэлхийн топ багуудын үйлдвэрийн тамирчидтай энэ тэнцүү уралдаж, Дакарын нэг шатны Монголын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нийлбэр дүнгээр 38, “Ралли-2” ангилалдаа 28 дугаарт жагсаж байна. Түүний мотоциклд техникийн асуудал үүссэн ч тэсвэр тэвчээртэйгээр даван туулж, уралдаанаа дуусгаж чадсанаар байрлалаа хадгалж барианд орлоо. Өчигдөр болсон марафон гараа бол тамирчдаас хамгийн их тэсвэр тэвчээрийг шаардсан уралдаан байсныг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан хэллээ.

Уралдааны дараа П.Мөрөн “Ухаан алдатлаа онхолдлоо. Гэхдээ дажгүй байна. Бас шатахууны хойд банк ажиллахаа болиод усны савныхаа соруулаар хойд банкаасаа урд банкруугаа шатахуунаа зөөж хийсний үр дүнд барианд орж чадсан. Дөрөв, тав дахь гараа үнэхээр сонирхолтой байсан шүү. Тусалж дэмжсэн монгол ахан дүүс болон ивээн тэтгэсэн байгууллагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн ярилаа.

Өнөөдрийн зургаа дахь гараа Хайль хотоос Эр-Риядын зүг 920 км замыг туулна. Үүнээс уралдааны цаг тооцох 331 км. Замын 15 хувь нь хатуу шороо, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58124