
"Coffee Fellows" кофе шопын 5 дах салбар Улаанбаатар их дэлгүүрт өнөөдөр /2026.01.09/ нээснийг дуулгахад таатай байна.
Энэ мэдээг дуулгахад үнэхээр таатай байгаагийн учир нь хотын төвийн зүрхэн хэсэгт завгүй амьдралын хэмнэлээс түр амсхийн, хэсэгхэн зуур тухлан суух боломжтой газар нэгээр нэмэгджээ.
Монгол уламжлалт хэв маягийг Европ кофены соёлтой хослуулсан байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг ашигладаг кофе шоп ба шинэхэн кофе, амтат бүтээгдэхүүн, тав тухтай орчноор та бүхэнд үйлчлэхэд бэлэн боллоо.

"Coffee Fellows Mongolia"-ийн Захирал Г.Мөнх-Амгалан " Манай кофе маш олон хэрэглэгч, үйлчлүүлэгчийн талархлыг хүлээсэн. Улаанбаатар их дэлгүүрт нээж байгаа 5 дах салбар бусад салбараа бодвол зай талбайн хувьд харьцангуй том учир олон хэрэглэгчид зэрэг үйлчлэх боломжтой болсноороо онцлог.
"Coffee Fellows" нь хамгийн амттай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдгээрээ алдартай ба Кофе шопын албан ёсны франчайз эрхийг Герман улсаас авсан.
Манайх кофеноос гадна улирал бүр онцгой бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог бөгөөд байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг ашигладаг. Түүгээрээ бид байгальдаа хариуцлагатай хэрэглэгч байж, хувь нэмрээ оруулдаг гэдгээрээ бахархдаг." гэдгийг онцлов.
"Coffee Fellows" шинэхэн салбар 1 дүгээр сар дуустал УРАМШУУЛАЛТАЙ байгаа тул халуун ам бүл, найз нөхөдтэйгөө очиж үйлчлүүлээрэй.
























































