Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохыг дэмжив

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдаанаар томилолтын хугацаа нь дууссан учир Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Түүний оронд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Мөн хуралдаанаар Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5834