Амжилттай төлөвлөгөө зохиох энгийн 10 АЛХАМ

Төлөвлөгөө бол амжилтын нэг хэсэг. Аливаа зорилгыг амжилттай биелүүлэхийн тулд зайлшгүй хэрэг болох зүйл бол эргэлзээгүй төлөвлөгөө юм. Үүнийг ихэнх хүмүүс мэддэг боловч хэрхэн төлөвлөгөөг зөв, үр нөлөөтэй зохиох вэ? гэдэг асуудалтай үргэлж тулгарч байдаг. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ бид үр нөлөөтэй төлөвлөгөө зохиох хамгийн энгийн 10 алхмыг толилуулж байна.

#1. Хаашаа явж байгаагаа үргэлж мэддэг бай

Бүхий л амжилттай явж байгаа лидерүүд, манлайлагчид, салбартаа тэргүүлэгчид “хэрвээ чи хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол, хамгийн зөөлөн салхинд ч хамхуул адил хийснэ” гэдгийг маш сайн ойлгосон байдаг. Тиймээс ямарваа нэгэн зорилгоо биелүүлэхийн тулд юун түрүүнд өөрөө өөрийгөө сонсож, хүсэл мөрөөдлөө тодорхойлох хэрэгтэй.

“Хүмүүс юу хүсдэгээ мэддэг хүнд илүү их хүндэтгэл үзүүлдэг”
Anna Wintour/Vogue сэтгүүлийн ерөнхий редактор

#2. Тодорхой бай

Дан ганц зорилгоо төдийгүй та өөрийнхөө хүсэж буй бүх зүйлээ тодорхой болгох хэрэгтэй.

Өглөө бүр ямар байшинд сэрж, ямар машинаар компани уруу явж, хэнтэй хамт оройн зоог барьж, маргааш нь хэрхэн хувцаслаад хаашаа явах вэ? гэх мэт өөрийн хүсэж буй амьдралын хамгийн энгийн нэг өдрийг ч ямар байгаасай гэж бодож байна вэ.. Бүгдийг нь тодорхой болго, сэтгэлдээ төсөөл. Тэгээд хамгийн чухал нь тэр бүхнийг бий болгохын тулд ямар алхмуудыг хийх вэ? гэдгээ тодорхой болго.

“Хэрэв над дээр нэг нь 5 жилийн дараа хаана, хэрхэн хүрэхээ мэддэг боловч боловсролгүй; нөгөө нь 5 жилийн дараа хаана байхаа тодорхой мэдэхгүй байгаа ч Харвардын дипломтой 2 хүн ажилд орохыг хүсээд ирвэл би эхний хүнийг нь сонгоно”
Leighanne Levensaler/Дэлхий хамгийн нөлөө бүхий хүний нөөцийн менежер

#3. Зорилго бүрдээ хэмжиж болохуйц тодорхой заалтуудыг оруул

Өдөр бүр маш урт замыг тодорхой хугацаанд гүйж бэлтгэл хийдэг тамирчин ба өдөр бүр 3 цагийн турш 45 км замыг туулж, 2 цаг амраад дахин нэг цаг ойрын зайн гүйлт хийдэг цагийн хуваарьтай 2 тамирчны 2 дахь нь бэлтгэлдээ илүү их ач холбогдол өгч, илүү их сэтгэл ханамж аван мөн тэр хэрээрээ илүү их амжилтыг үзүүлж чадна. Учир нь тэрээр өөрийгөө юу хийж, хаана байгаагаа хэмжиж чадаж байна. Түүнийхээ хэрээр төлөвлөгөөгөө биелүүлэхдээ илүү урам зоригтойгоор, зорилгодоо хүрэх итгэлтэйгээр ажиллах болно.

“Хэмжүүр энэ бол хүнийг хөдөлгөх хамгийн энгийн зүй тогтол юм”

#4. Жагсаалт гарга

Ямар ажлыг хэзээ, хэрхэн хийхээ шийдсэн бол одоо өдөр тутмын жагсаалт гаргаж сурах хэрэгтэй.

“Жагсаалт гаргаснаар би өдөр бүр өөрөө өөртөө зарцуулах цагийг гаргаж чаддаг”
Beyonce/ дуучин, жүжигчин, дуу зохиогч

#5. Ажлаа хэцүүгээс нь эхэл

Хамгийн чухал ажил хамгийн бэрх байх нь олонтаа. Тиймээс уг ажлуудаа хамгийн түрүүнд хийж, аажим аажмаар амар ажлууд уруу шилжиж байхаар өдөр тутмын үйл ажиллагааныхаа жагсаалтыг гарга. Ингэх нь танд хамгийн хэцүү, хамгийн чухал ажлуудаа дуусгах боломжийг олгоно. Хэцүү гэж бодож байгаа зүйлээ хийхээс халшраад хойш тавиад л байх юм бол та хэзээ ч зорилгоо биелүүлж чадахгүй. Тиймээс зүгээр л шуудхан эхэл..

“Яг одоо 15 секундийн дотор эхэлчхэж болох боловч халшраад хийгээгүй ажлаасаа болоод та 15 жилийн дараа харамсаж магадгүй юм шүү.”

#6. Ажлаа цагийн хуваарьтай болго

Төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг бол цагийн хуваарь юм. Үргэлж цагийн хуваарьтайгаар ажиллаж чадвал та илүү их ажлыг, илүү бага хугацаанд өндөр үр дүнтэйгээр амжуулж чадна.

“Цагийг хий дэмий үрэгчид л өдрийг богинохон байдагт гомдоллож байдаг. Хэрвээ цагаа уртасгамаар байвал цагийн хуваарьтайгаар ажиллаж сур.”
Доналд Трамп/ Үл хөдлөх хөрөнгийн магнат

#7. Одоо төлөвлөгөөгөө нүдэнд харагдахуйц биет хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй

Өөрөөр хэлбэл тэмдэглэл хөтөл. Төлөвлөгөөний дэвтэртэй болж, өөрийн үйл ажиллагаагаа албан ёсоор ажил хэрэг болго. Нэгэнт хүрэхээр шийдсэн бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Төлөвлөгөөний дэвтэртэй болсноор та зорилгодоо илүү нухацтай хандаж эхлэх болно. Эсвэл та цахим календарь ашигласан ч болно.

“Оюун санаанд байгаа зорилгоос цаасан дээр буулгасан зорилгын биелэгдэх магадлал хамаагүй өндөр байдаг.”

#8. Бусад ажлуудаа ч мартаж болохгүй

Зайлшгүй хийх хэрэгтэй ч таны зорилгод төдийлөн нөлөөлөхгүй ажлууд мэдээж байдаг. Жишээ нь гэрээ цэвэрлэх, хоолоо хийх гэх мэт. Түүнчлэн хүн л юм чинь бидэнд амрах, найз нөхөдтэйгөө зугаалах, дуртай киногоо үзэх зэрэг амьдралын баяр баясгаланг мэдрүүлсэн зүйлсэд цаг зарцуулах шаардлага, хүсэл гарч л таарна. Хэдийгээр зорилго төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулах хэрэгтэй ч амралтаа ч мөн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгохоо бүү мартаарай. Эс тэгвэл та хий дэмий л өөрөө өөрийгөө зовоож байгаа мэт санагдан сүүлдээ төлөвлөгөөгөө дагахаас бага багаар халширч эхлэх болно. Тиймээс алтан дунджийг баримтлан, амрах боломжийг өөртөө олгох хэрэгтэй.

“Ихэнх хүмүүс төлөвлөгөөг аймшигтай, хатуу, уйтгартай нэгэн хэмнэлд оруулдаг зүйл гэж ойлгодог. Харин миний хувьд төлөвлөгөө бол хэрхэн зугаатайгаар зорилгодоо хүрэх замыг зурсан зураг юм даа. Учир нь би амралтаа ч мөн төлөвлөж чаддаг.”
Phnom Penh/ Архитектур, уран барималч

#9. Хамгийн чухал нь: ҮЙЛ АЖИЛЛАГАА

Та юунд, хэрхэн, хэдий хэмжээгээр ажиллаж, хэзээ хүрэхээ мэддэг боллоо. Түүнчлэн энэ бүх төлөвлөгөөгөө тэмдэглэсэн дэвтэртэй ч боллоо. Одоо харин хамгийн чухал зүйл болох тэвчээртэй ажиллах хэсэг рүү орно уу!!!

Ихэнх хүмүүс төлөвлөгөө бол өмнө дурдсан алхмуудын нэгдэл гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл цаасан дээр маш сайхан эмх цэгцтэйгээр бодож байсан зүйлсээ тэмдэглээд зорилгодоо хүрнэ гэж буруу ойлгоцгоодог. Үнэн хэрэгтээ энэ бүхэн бол ердөө л эхлэл юм. Төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол үйл ажиллагаа, үйл ажиллагаагаа тасралтгүйгээр үргэлжлүүлэх тэвчээр, хатуужил юм. Англи хэл сурахын тулд өдөрт 50 үг цээжилнэ гэж тэмдэглэлээ гээд та тэдгээр үгсийг цээжилж чадахгүй. Харин уг тэмдэглэлээ үйл ажиллагаагаар амьдруулж өгөх хэрэгтэй. 50 үг цээжилнэ гэсэн бол цээжилж байж таны төлөвлөгөө сая амьд болж байна гэсэн үг.

“Амжилтыг худалдаж авахын тулд тэсвэр тэвчээрийг төлбөр болгон өгөх хэрэгтэй.”

#10. Төлөвлөгөөндөө үнэнч бай

Хайртай хүндээ үнэнч байдгийн адилаар төлөвлөгөөндөө ч мөн адил хандах хэрэгтэй. Үр дүнг нь үзэхээс нааш, үйл ажиллагаагаа хийж дуусгахаас нааш төлөвлөгөөгөө өөрчилж, хойшлуулж, дахин шинээр төлөвлөгөө зохиож эргэж буцаж хэрхэвч болохгүй. Төлөвлөгөөндөө чин үнэнчээр хандах хэрэгтэй. Гэхдээ мэдээж төлөвлөгөөгөө үндсээр нь өөрчлөхгүйгээр багахан хэмжээгээр уян хатан хандаж болно шүү дээ.

Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байгаа тодорхой бус байдлыг арилгахыг хүсвэл маш сайн төлөвлөгч бай. Мөн төлөвлөгөөндөө үнэнч бай. Ирээдүй чинь таны хүссэнээр өөрчлөгдөх болно.
Дейл Карнеги/ Олон улсын хувь хүний хөгжлийн шилдэг ментор
Амжилтад хүрэхийг хүсэж буй танд зорилго, төлөвлөгөө, тэсвэр тэвчээр гурав зайлшгүй байх хэрэгтэйг дахин сануулъя. Энэ гурав байгаа цагт та угтан ирж буй ирээдүйдээ итгэлтэйгээр, инээмсэглэн нүүр тулах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
585