“Уолт Дисней” кино компанийн шинэчлэн хийх гэж буй “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны гол дүрийн нэгэн баатарт Америкийн поп од Бейонсе дуу оруулахаар болсон талаар мэдээлсэн байна.
Тэрээр “Араатны хаан арслан”-гийн гол дүр Симбагийн эмэгчин Нала-д дуу оруулахаар болсноо дуучин бүсгүй “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Харин Симбад Америкийн жүжигчин, кино найруулагч Дональд Гловер дуу оруулах аж.
2019 оны долдугаар сард нээлтээ хийх энэ киног Америкийн жүжигчин, кино найруулагч бөгөөд продюсер Жан Фавро найруулж байна.