Та хакердуулчихсан юм биш биз?

hacked internet зурган илэрцүүд

1. Интернэт хөтчид шинэ тэмдэгт нэмэгдэх
Үүнийг хүмүүс төдийлөн анзаараад байдаггүй. Интернет хөтчөө нээх үед, "toolbar" хэсэгт шинэ дүрс нэмэгдсэн эсэхийг анзаарч байгаарай. Хэрэв таны зөвшөөрөлгүй компьютерт тань ямар нэг программ суусан бол үүгээр дамжин хортой кодууд нэвтэрч байх магадлалтай. 

2. Дэлгэцэн дээрх курсор өөрөө хөдлөх
Таныг компьютраа асаалттай байлгах үед дэлгэцийн заагч курсор өөрөө хөдөлж, хавтас нээх, ямар нэг программд нэвтрэх гэх мэт үйлдэл хийж байвал таныг яг одоо хэн нэгэн хакердаж байна гэсэн үг. 

3. Хэвлэгч хэвийн бус шалтгаанаар ажиллахаа болих
Хакерын дамжуулсан вирус зөвхөн компьютерт төдийгүй, холбоотой байгаа хэрэгслүүдэд халддаг. Хэвлэгч буюу принтерт ямар нэг алдаа зааж байвал энэ нь вирустэй холбоотой байж болно. 

4. Өөр сайт руу хандах
Интернет орчинд ажиллах үед таны интернет хөтөч, өөр хуудсуудруу таны заагаагүй хандалт хийх нь хакерууд таны компьютерт вирусээ шургуулсны шинж ажээ. Жишээлбэл та Фэйсбүүк хуудсыг хайхад таны хуудас нээгдэхтэй зэрэгцэн, зар сурталчилгаа эсвэл өөр сайтууд гарч ирвэл энэ нь хакерын вирустэй холбоотой. 

5. Таны хувийн мэдээлэл интернэтэд тавигдсан байх
Хайлтын системийг ашиглан өөрийнхөө тухай мэдээллийг хайж үзээрэй. Хэрэв та өөрийнхөө хаяг, мэдээллийг төвөггүй олж, таны олон нийтийн сүлжээнд тавиагүй мэдээллүүд гарч ирвэл таныг хакерджээ. 

6. Хуурамч вирусын сануулга
Таны компьютерт чөлөөтэй нэвтэрч байхын тулд, хакеруудад таны зөвшөөрөл зарим үед хэрэг болдог гэнэ. Энэ үед таны компьютер вирустсэн байна эсвэл та сугалаанд хожлоо гэх мэт бичигтэй хуудаснууд гарч ирдэг. Үүн дээр дарж яав ч болохгүй. Хэрэв та үүн дээр дарсан бол вирус болон хакерт таны компьютерт нэвтрэх зөвшөөрөл өгч байна гэсэн үг. 

Эх сурвалж: Zuv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5943