Хөргөгчний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Амралтын өдрийн мэнд хүргэе! Ихэнх хүмүүсийн хувьд эдгээр амралтын өдрүүдээр гэрээ сайн цэвэрлэх талаар боддог. Тиймээс бид таны хөргөгчид тустай нэгэн мэдээллийг оруулж байна. Танай хөргөгчнөөс эвгүй үнэр үнэртээд байгаа юм биш биз. Тэгвэл доорх аргуудыг хэрэглээд үзээрэй.

1. Нүүрсэн эм

Хөргөгчнийхөө эвгүй үнэрийг арилгахад танд 20 ширхэг нүүрсэн эм хэрэг болно. Нүүрсэн эмээ нухаж, нунтаг болгоод, саванд хийж бэлтгэнэ. Үүнийгээ хөргөгчин дотор байрлуулж, хонуулах бөгөөд өглөө гэхэд хөргөгчний эвгүй үнэр багассан байх болно. Та тус аргыг цааш үргэлжлүүлэн хэрэглэж, эвгүй үнэр бүрэн гүйцэт арилтал, хөргөгчин дотор байрлуулаарай. Мөн та нунтаг нүүрсэн эмээ аль болох тарааж хавтгай том саванд хийснээр, үр дүнгээ илүүтэй үзүүлнэ.

2. Хүнсний сода

Хүнсний сода нь аливааг ариутган цэвэрлэх онцгой үйлчилгээтэй болохыг хүн бүхэн мэдэх биз ээ. Харин энэ нь хөргөгчний эвгүй үнэрийг ч мөн дардаг гэдгийг та мэдэх үү? Бага зэрэг хэмжээтэй хүнсний содыг уутанд хийж, хөргөгчиндөө байрлуулаарай. Энэ нь эвгүй үнэрийг өөртөө шингээж, хөргөгчийг тань сайхан үнэртэй болгоно. 

3. Лемон

Хэрвээ хөргөгчинд тань таагүй үнэр шингэж, бусад хүнсэнд ч тэрхүү үнэрийг шингээгээд байвал нимбэгийг хэрэглээрэй. 1 ширхэг нимбэгний шүүсийг шахаж, дээр нь 10 цайны халбага архи хийж, бэлтгэнэ. Үүнийгээ хөргөгчинд байрлуулснаар, эвгүй үнэр ганц шөнийн дотор арилах аж. 

Мөн та нимбэгний шүүсийг устай хольж, бэлтгэн, үүнийгээ алчууранд шингээж, хөргөгчөө цэвэрлэж болох юм. 

4. Цагаан цуу

Та бүлээн ус бэлтгэж үүндээ 5-6 дусал цагаан цуу хийж хутгаарай. Харин бэлтгэсэн усаараа хөргөгчөө бүхэлд нь угааж цэвэрлэснээр, дотор муухайруулж, толгой өвтгөм хөргөгчний үнэр арилах болно. Хэрэв угаагаад ч хөргөгчний үнэр арилахгүй бол, хөвөнд цагаан цуу шингээж эсвэл стаканд цагаан цуу хийж, хөргөгчин дотор тавьж байрлуулаарай. 

5. Аммиакийн уусмал

Аммиакийн уусмалыг устай хольж бэлтгээрэй. Ингэхдээ 1 литр усанд 1 халбага аммиак хийж бэлтгэнэ. Үүнийгээ алчууранд шингээж, хөргөгчөө сайтар цэвэрлэнэ. Дараа цэвэр усаар ахин нэг хөргөгчээ угаагаарай. Ингэснээр та хөргөгчний эвгүй үнэрт ахин санаагаа чилээх хэрэггүй болох юм.

Эх сурвалж: Zuv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5944