Ирэх оны загварын чиг хандлага

Даашинз дээрх цацагтай деталь
Бохо шик хэв маяг сүүлийн жилүүдэд загварын салбарт байр сууриа бататгаж, ойрын хугацаанд тайзнаас буух төлөвгүй байна. Харин энэ улиралд энэхүү стилийг төлөөлөх цацагтай деталь ноёрхож, ихэнх дизайнеруудын цуглуулгад багтжээ. Даашинзны хормой болон ханцуйг чимсэн урт цацгууд тун удахгүй хаа саагүй үзэгдэх аж.

Хамба хилэн материал
Хамба хилэн материал нь хоёр улирал дараалан загварын ертөнцөд ноёрхож байна. Хамба хилэн хүрэм, топ ба брюк өмднүүд Нью-Йорк болон Лондонгийн загварын долоо хоногууд дээр үзэгдсээр байгаа. Харин Миланд энэ чиг хандлага нь дээд цэгтээ хүрч бүхэлдээ хамба хилэн материалтай хослол, өргөн эсгүүртэй өмд, даашинзууд тайзнаа гарсан юм.


Гоёмсог загварын үслэг хүрэм
Үслэг хүрэм нь хүйтний улирал бүрт тренд болдог. Гэхдээ энэ удаад дизайнерууд сонгодог загваруудыг шүүгээндээ хийж, Valentino-гийх шиг хээтэй, Miu Miu –гийх шиг хөвсгөр бөгөөд олон өнгөтэй, мөн аварга том хэмжээтэй хүрэм худалдан авахыг уриаллаа.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5975