
Вьетнамын Хо Ши Мин хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр тэмцээний дөрөв дэх өдөр 51 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, "Хангарьд" спорт хорооны тамирчин, ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангалаа.Тэрээр энэ даваанд БНСУ-ын тамирчин Нам Ёонжинг илт давуу ялсанаар тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь медалиа хүртэв. М.Нандинцэцэг маань өнөөдөр тэмцээн зохион байгуулагч орны Там Имгүен Титэй мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

















