KING TUG буюу Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх арав дахь тулаанаа Лас Вегас хотноо арваннэгдүгээр сарын 18-нд хийхээр болсон талаар мэдээлсэн.
Гэтэл түүний өрсөлдөгч АНУ-ын Хавьер Аугустин Мартинес түүнтэй тулалдахаас татгалзсан байна.
Н.Төгсцогттой тулалдах шинэхэн учраа нь Филиппиний боксчин Хармонито Дела Торре. 19 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулжээ Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст есөн тулаан хийж бүх өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялаад байгаа.