Сурагчдын амралтад зориулав: Номыг ҮР ДҮНТЭЙ УНШИХ энгийн аргууд

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн амарч байгаа билээ.

Сурагчид өөрсдийн амралтаа үр дүнтэй өнгөрүүлж, ном унших дадал өөртөө суулгавал, оюуны маш том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна. Номыг үр дүнтэй уншихад тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Image result for ном унших

1. Уншлагын цаг гэж тусад нь гаргах хэрэггүй, номоо гартаа үргэлж ойр байлга. Даалгавраа хийгээд байж байтал ном унших цаг болчихвол номоо нээгээд уншина гэдэг утгагүй зүйл шүү дээ. Тиймээс хэн нэгнийг хүлээж байхдаа, завсарлагаанаар, автобусанд гээд хаана ч хэзээ ч ном уншиж болно.

2. Ном худалдан авах бүртээ боломжтой бол хоёр өөр төрлийн ном ав. Нэг нь чиний унших дуртай төрлийн ном, нөгөө нь зайлшгүй уншвал зохих ном. Жишээ нь чи уран зохиолын номонд дуртай бол уран зохиолын номтой хамт эрүүл хооллолтын талаар ном авч болох юм. Мөн бие хүн болж төлөвших, өөрийгөө нээхэд чинь туслах ч ном байж болно шүү дээ.

3. Ном уншиж байх явцад тааралдсан шинэ санааг тэмдэглэ. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж бич. Дараа дахин энэ номыг уншихад илүү сонирхолтой байх болно. Тэр үед чи зохиолчийн бодлыг өөрийн өнгөрсөн үеийн бодолтой харьцуулж чадна. Өнгөрсөн өөрийгөө номноос харна гэдэг сонирхолтой хэрэг, нөгөө талаас оюун тань хөгжих болно.

4. Уран зохиолын бус ном дээр тухайн номны өгүүлэх гол санааг өөрт ойлгомжтойгоор нэг өгүүлбэрт ч багтааж тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж болно. Мөн номын төгсгөлд тухайн номоос юу ойлгож авсан болон цаашдын амьдралдаа хэрэглэх мөрдлөгө зарчмыг тэмдэглэж авахад илүүдэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6027