“Нью Йорк сити" багийн хагас хамгаалагч Андреа Пирло мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа дуусгаж, зодог тайлж байгаагаа олон нийтэд зарлалаа.
"MLS-тэй хийсэн сүүлийн тоглолт. "Нью Йорк сити"-д миний цаг дуусч байгаа тухай би хэдэн үг хэлмээр байна. Энэ гайхалтай хотынхны надад өгсөн дэмжлэгийн төлөө би өөртөө хандсан хандлагад тань талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
Маш их дэмжлэг үзүүлсэнд дасгалжуулагчид болон багийн хамт олондоо талархал илэрхийлье. Энэ нь зөвхөн Нью-Йоркод би хөлбөмбөгийн аяллаа дуусгаж байгаа хэрэг биш, гэр бүл, хүүхдүүддээ үргэлж дэмжлэг үзүүлж, хайрлаж ирсэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
Баг бүрд миний гүйцэтгэсэн үүрэг нэр хүнд байсан. Баг бүрийн хамт олонтойгоо хамт тоглох дуртай байлаа би. Миний карьерт тусалсан хүн бүр үнэхээр гайхалтай.
Мэдээжийн хэрэг, надад дэмжлэг үзүүлсэн дэлхийн олон улсын фанатууд. Та бүхэн үргэлж миний зүрх сэтгэлд байх болно" хэмээн Пирло Twitter-т бичсэн байна.
Пирлогийн "Нью-Йорк сити"-тэй хийсэн гэрээ нь энэ оны 12-р сард дуусна.
38 настай Пирло карьерынхаа туршид “Брешиа”, “Интер”, Редина”, “Милан”, “Ювентус” зэрэг багуудад тоглож байлаа.
Тэр Италийн шигшээ багт 116 тоглолтод тоглож 13 гоол оруулжээ. Пирло 2006 онд дэлхийн аварга болсон.